MAXWELL LEADERSHIP MONGOLIA

Санаагаа нөлөөлөл болго. Мэдлэгээ бусдад түгээх мастер бол.

8 долоо хоногт мэргэжлийн сургагч багшийн 16 үндсэн ур чадварыг эзэмшиж, өөрийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан, бодит орчинд туршиж үзээрэй.

✦ Дадлага төвтэй хөтөлбөр · Танхим + онлайн уулзалт
Maxwell Leadership-ийн олон улсын манлайллын арга хэмжээ
Lead with purpose.
Teach with impact.
Maxwell Leadership Mongolia
8 долоо хоногСуралц · Дадлага хий · Хөгж
Эхлэх өдөр2026 оны 12-р сарын 5
Үргэлжлэх хугацаа8 долоо хоног
Танхимын цаг09:00 – 11:30
Онлайн уулзалтМягмар · 10:00 – 11:00
ТАНД ТАНИЛ САНАГДАЖ БАЙНА УУ?

Танд дараах асуудал тулгардаг уу?.

Сайн сургагч багш зөвхөн мэдээлэл дамжуулдаггүй. Оролцогчдыг идэвхжүүлж, бодогдуулж, сурсан зүйлээ бодит үйлдэл болгоход нь чиглүүлдэг.

01

Ажлаа сайн мэддэг ч мэдлэг, туршлагаа бусдад заахдаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

02

Сургалт эхлээд удаагүй байхад оролцогчдын анхаарал сарниж, утсаа оролдох эсвэл идэвхгүй сууж эхэлдэг үү?

03

Слайд, агуулгаа сайн бэлдсэн ч сургалтын дараа оролцогчдын ажил, хандлагад бодит өөрчлөлт гарахгүй байна уу?

04

Эсэргүүцэлтэй, хэт их ярьдаг эсвэл багшийг сорьсон оролцогчтой ажиллахад хүндрэл гардаг уу?

05

Дасгал, тоглоомоо сургалтын зорилго болон бодит амьдралтай холбох хэцүү байдаг уу?

ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?

Өөрийн мэдлэгээ бусдын хөгжилд зориул.

Өөрийн салбарт хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусдад үнэ цэн бүтээх сургалт болгон хөгжүүлэхийг хүссэн хүмүүст.

Удирдах ажилтны сургалт
01 / CORPORATE

HR ба менежерүүд

Шинэ ажилтан чиглүүлэх, багийнхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх, дотоод сургалтаа үр дүнтэй удирдахыг хүсэж буй хүмүүст.

Хувь хүний хөгжил
02 / EXPERTS

Туршлагатай мэргэжилтнүүд

Мэдлэг, туршлагаа системтэй сургалтын хөтөлбөр болгон хөгжүүлж, бусдад заах хүсэлтэй хүмүүст.

Коучингийн уулзалт
03 / TRAINERS

Сургагч багш, коучууд

Сургалтын арга зүй, оролцогчтой ажиллах чадвараа ахиулж, илүү үр дүнтэй сургалт зохион байгуулахыг зорьж буй хүмүүст.

8 ДОЛОО ХОНОГ · 16 УР ЧАДВАР

Мэргэжлийн сургагч багшийн 16 үндсэн ур чадвар.

Сургалтын бэлтгэлээс эхлээд танхимын удирдлага, оролцогчийн хөгжил, үр дүнгийн үнэлгээ хүртэлх цогц чадварууд.

01 — PREPARATION↗

Бэлтгэл ба төлөвлөлт

  1. Оролцогчдын хэрэгцээ, хүлээлтийг тодорхойлох
  2. Сургалтын зорилго, агуулга, дарааллыг төлөвлөх
  3. Насанд хүрэгчдийн онцлогт тохируулан заах
  4. AI ашиглан агуулга, кейс, материал боловсруулах
02 — ENGAGEMENT↗

Итгэлцэл ба оролцоо

  1. Эхний 10 минутад анхаарал татаж, уур амьсгал бүрдүүлэх
  2. Бодит асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг өрнүүлэх
  3. Оролцогчдыг бодуулах оновчтой асуулт тавих
  4. Анхааралтай сонсож, сэтгэл хөдлөлийг мэдрэх
03 — FACILITATION↗

Танхимын удирдлага

  1. Сургалтын цаг, хэмнэлийг үр дүнтэй удирдах
  2. Анхаарал сарних үед оролцоог сэргээх
  3. Идэвхтэй болон эсэргүүцэлтэй оролцогчтой ажиллах
  4. Дуу хоолой, харц, биеийн хэлэмжээр итгэл төрүүлэх
04 — TRANSFORMATION↗

Өөрчлөлт ба үнэлгээ

  1. Хэрэгцээнд тохирсон ганцаарчилсан чиглүүлэг өгөх
  2. Хөгжүүлэхэд чиглэсэн санал хүсэлт өгөх
  3. Бодит үйлдлийн алхам, хэрэгжилтийг тодорхойлох
  4. Өөрийн сургалтад дүгнэлт хийж, тасралтгүй хөгжих
LEARN · PRACTICE · GROW

Сонсохоос илүү хийж үзэж сурна.

Ур чадварыг зөвхөн сонсоод эзэмшдэггүй. Дадлага хийж, санал хүсэлт авч, дахин сайжруулж байж бодит чадвар болгодог.

01

Суралц

Долоо хоног бүр шинэ арга зүй, сургагч багшийн ур чадварт суралцана.

02

Дадлага хий

Сурсан зүйлээ өөрийн ажил, сургалтын орчинд туршиж хэрэгжүүлнэ.

03

Хуваалц

Mastermind жижиг бүлгээр туршлагаа солилцож, бие биедээ дэмжлэг үзүүлнэ.

04

Сайжруул

Багш болон бусад оролцогчдоос санал авч, ур чадвараа ахиулна.

Хөтөлбөрийн төгсгөлд та:

  • Өөрийн боловсруулсан нэг бүтэн сургалтын хөтөлбөртэй болно.
  • Бодит хичээл зааж дадлага туршлага хуримтлуулна.
  • Багшийн нарийвчилсан санал, зөвлөгөө авна.
  • 16 үндсэн ур чадвараа хөгжүүлэх суурьтай болно.
ХУВААРЬ БА БАЙРШИЛ

Таны хөгжлийн дараагийн 8 долоо хоног.

Танхимын уулзалт болон долоо хоног тутмын онлайн хичээлээр суралцаж, дадлагаа үргэлжлүүлнэ.

IN-PERSON · ТАНХИМ

MaxAcademy сургалтын танхим

◷
09:00 – 11:30Танхимын сургалтын цаг
▦
2026 оны 12-р сарын 5Хөтөлбөр эхлэх өдөр
⌖
Maxtower, 1-р давхарЧингэлтэй дүүрэг, Барилгачдын талбайн хажууд, MaxAcademy сургалтын танхим
Байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг.
ONLINE · ДОЛОО ХОНОГ БҮР

Онлайн хичээл

◷
10:00 – 11:00Онлайн хичээлийн цаг
▦
Долоо хоног бүрийн Мягмар гараг2 дахь өдөр · Онлайн уулзалт
∞
8 долоо хоногХөтөлбөрийн турш үргэлжилнэ
Онлайн уулзалт нь танхимын сургалтыг нөхөж, суралцсан зүйлээ бататгах зориулалттай.
Багаар хамтран ажиллаж буй сургалтын оролцогчид
ХӨТӨЛБӨРИЙГ ЧИГЛҮҮЛЭХ БАГШ

Г.Ашиг

Ashig Ganbold · Maxwell Leadership Certified Trainer

Манлайлал, сургагч багшийн ур чадварын чиглэлээр олон улсын арга зүй, туршлагад тулгуурлан хөтөлбөрийг чиглүүлнэ.

2026 оноос — Maxwell Leadership-ийн Certified Trainer; “Максвелл Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал.
2018–2025 — Dale Carnegie Training Mongolia-д олон улсын сургагч багшаар ажилласан.
Зохиогч — “Сургагч багшийн 16 жор” цахим ном.
“Жинхэнэ сургагч багшийн амжилт өөрийг нь хэдэн хүн сонссоноор бус, өөрийнх нь нөлөөгөөр хэдэн хүн хөгжиж, өөрчлөгдсөнөөр хэмжигддэг.”
FAQ

Түгээмэл асуултууд.

Хөтөлбөрт бүртгүүлэхээс өмнө сонирхож буй зүйлсээ эндээс тодруулаарай.

Би өмнө нь огт хичээл зааж байгаагүй. Оролцож болох уу?

Болно. Аль нэг салбарт ажилласан туршлагатай, мэддэг зүйлээ бусдад зааж сурах хүсэлтэй бол анхан шатнаас нь эхлэн суралцах боломжтой.

Ажлынхаа хажуугаар амжих болов уу?

Хөтөлбөр 8 долоо хоног үргэлжилнэ. Танхимын уулзалтын цаг 09:00–11:30, долоо хоног бүрийн Мягмар гарагт онлайн хичээл 10:00–11:00 цагт явагдана.

Сургалт хаана явагдах вэ?

Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбайн хажууд байрлах Maxtower-ийн 1-р давхрын MaxAcademy сургалтын танхимд явагдана.

Онлайн хичээл хэдийд орох вэ?

Долоо хоног бүрийн Мягмар гарагт 10:00–11:00 цагийн хооронд онлайн хичээлтэй.

Байгууллагаас төлбөр төлж болох уу?

Болно. Байгууллагад зориулсан гэрээ, нэхэмжлэл, НӨАТ-ын баримт гаргаж өгнө. Нэг байгууллагаас хоёр ба түүнээс дээш хүн оролцох хөнгөлөлтийн талаар холбогдож тодруулна.

Сургалтыг дүүргээд сертификат авах уу?

Тийм, Максвелл Монголоос танд хөтөлбөрт хамрагдсан Сертификатын олгох болно. Хүсвэл та Maxwell-н олон улсын хөтөлбөрт дэвшиг суралцаж болно.

YOUR NEXT STEP STARTS HERE

Бусдыг хөгжүүлэхийг хүсэж байгаа бол эхлээд өөрийгөө хөгжүүл.

Мэдлэг, туршлагаа бусдын өсөлт хөгжилд нөлөөлөх чадвар болгон хөгжүүлэх аяллаа эхлүүлээрэй.

2026 оны 12-р сарын 5 · 8 долоо хоног · MaxAcademy сургалтын танхим