
Executive Leadership
Захирал, гүйцэтгэх удирдлага болон нэгжийн удирдагчдад зориулсан манлайллын хөгжил.

Дэлхийд батлагдсан манлайллын зарчмаар дамжуулан удирдагч, баг, байгууллагыг хөгжүүлнэ.
Maxwell Leadership Mongolia нь манлайллын хөгжилд чиглэсэн олон улсын зарчим, аргачлалд суурилан Монголын удирдагч, баг, байгууллагын чадавхыг хөгжүүлэхийг зорьдог.
Бид сургалтыг зөвхөн мэдлэг түгээх үйл явц гэж үздэггүй. Харин хүний хандлага, харилцаа, шийдвэр гаргалт, өдөр тутмын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт бий болгох хөгжлийн аялал гэж хардаг.
Удирдагч болон байгууллагын хөгжлийн өөр өөр хэрэгцээнд тохирсон хөтөлбөрүүд.

Захирал, гүйцэтгэх удирдлага болон нэгжийн удирдагчдад зориулсан манлайллын хөгжил.

Баг удирдах, хүмүүсийг нэгтгэх, итгэлцэл болон хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Өөрийгөө таних, хувийн үр нөлөө, хандлага болон харилцааны ур чадвараа хөгжүүлэх.

Удирдагчдын харилцан суралцах, туршлага солилцох, хамтдаа өсөх хөгжлийн орчин.

Асуулт асуух, идэвхтэй сонсох, зорилго тодорхойлох замаар бусдын хөгжлийг дэмжих.

Байгууллагын зорилго, соёл, багийн хэрэгцээнд тохируулсан хөгжлийн хөтөлбөр.
Хөгжлийн үйл явцыг үнэлгээ, сургалт, хэрэгжүүлэлт, ахицын хэмжилттэй уялдуулна.
Байгууллага, баг, удирдагчийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох.
Хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн хөтөлбөрийг төлөвлөж хэрэгжүүлэх.
Сурсан мэдлэгээ ажлын орчинд туршиж, тогтвортой дадал болгоход дэмжих.
Ахиц, оролцоо, хэрэгжилт болон үр дүнг тохирсон үзүүлэлтээр үнэлэх.
Байгууллага бүрийн зорилго, соёл, багийн бүтэц, хөгжлийн хэрэгцээ өөр. Тиймээс бид эхлээд танай нөхцөл байдлыг ойлгож, тохирсон хөтөлбөрийн санал боловсруулна.

John C. Maxwell бол Нью-Йорк Таймсийн №1 бестселлер зохиолч, илтгэгч, коуч бөгөөд манлайллын чиглэлээр дэлхийд танигдсан эксперт юм. Түүний бүтээлүүд дэлхийн олон орны уншигчдад хүрч, манлайллын тухай ойлголтод нөлөөлсөн. Түүний бүтээлүүд манлайллыг албан тушаал бус, бусдад үнэ цэн нэмэх нөлөөлөл, харилцаа, өдөр тутмын үйлдлээр тодорхойлдог.
“Everything rises and falls on leadership.”
Максвеллийн аргачлалын онцлог нь ойлгоход хялбар зарчмыг бодит амьдрал, ажил хэрэгт хэрэгжүүлэхэд чиглүүлдэгт оршино. Манлайлал, харилцаа, итгэлцэл, хүмүүсийг хөгжүүлэх тухай санаануудыг сургалт, коучинг, байгууллагын хөгжлийн ажилд ашигладаг.
Maxwell Leadership Certified Team нь олон орны коуч, илтгэгч, сургагч багш нарыг нэгтгэсэн олон улсын мэргэжлийн нийгэмлэг юм.
Олон улсын Maxwell Leadership-ийн нийтэлсэн мэдээлэлд үндэслэв. Үзүүлэлтүүд шинэчлэгдэж болзошгүй.
Байгууллагынхаа удирдлага, багийн хөгжлийн талаар бидэнтэй ярилцаарай.