ХҮҮХЭД ЗАЛУУСТ ЗОРИУЛСАН ХАРИЛЦАА, МАНЛАЙЛЛЫН КУРС

Бусдыг дээрэлхэх (Bullying), өөрийгөө бүтэлгүй мэтээр ойлгож, өөрийгөө доогуур үнэлэх, зан чанарын буруу шийдвэрүүд нь өнөөгийн хүүхэд залуучуудад тулгарч буй олон бэрхшээлийн гол цөм нь юм. Maxwell Leadership-н дэлхийн олон оронд хэрэгжиж буй YouthMax хөтөлбөр нь өсвөр насны хүүхдүүдэд тулгамдаж буй олон асуудалд тус болох хичээлийн агуулга хөтөлбөртэй гэдгээрэй танигдсан.

Soft skills-н сургалт нь хүүхдийн хөгжилд урт хугацаанд үр дүнгээ өгдөг. Амьдралд ойр харилцааны хичээлүүд нь тэднийг нийгэмд зөв хүн болон төлөвшихөд нь үр дүнтэй түлхэц болдог гэдэг нь батлагдсаар байна.

Энэхүү хөтөлбөрөөр хүүхдийн бие даах чадвар, бусадтай харилцах чадвар, өөртөө итгэлтэй байдал, сэтгэл зүйн байдлаа зөв ойлгож, гэр бүл болон найз нөхдийн харилцааг хэрхэн удирдах, манлайлах чадварт суралцах юм. Сургалтын дараа хэмжигдэхүйц үр дүн шууд гарч эхлэх ба ялангуяа soft skill-н ур чадварын зөрүүгээр сургалтын үр дүнг тооцох боломжтой байдаг. Ижил төстэй хөтөлбөрүүдээс ялгарах зүйл нь оролцоон дээр суурилсан хичээлүүдтэй, интерактив-хөгжилтэй тоглоом байдлаар хичээлүүд явагддаг тул хүүхдийн суралцах арга барилд хамгийн тохиромжтой.

Хичээлийг мэргэжлийн, олон улсад багшлах албан ёсны эрхтэй, туршлагатай сургагч багш нар удирдан явуулах бөгөөд хүүхэдтэй зөв харилцах, тэдний сэтгэл зүйг ойлгож, тэдэнтэй нөхөрлөх, тусалж дэмжин, хамтран ажиллах зарчмаар сургалтаа зохион байгуулдгаараа онцлогтой.

Эцэг эхчүүдэд зориулсан үнэ төлбөргүй сургалт: 

Өсвөр насны хүүхэдтэй харилцах үр дүнтэй арга

Та доорх холбоос дээр мэдээллээ үлдээгээрэй. Мөн хэддүгээр анги, ямар багтай хэний эцэг эх гэдгээ бичиж үлдээгээрэй. Танд үнэгүй сургалт болох өдрийн талаар мэдээлэл өгөх болно.